Таны бизнес тасралтгүй үргэлжлэн өсөж хөгжихтэй зэрэгцэн та өөрөө арвин баялаг түүхийг бүтээж байдаг. Таны бизнесийн үйл ажиллагаа ил тод, зөв мэдээллийг агуулж байх нь танай хамт олонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Энэхүү итгэл нь борлуулалт, сэтгэл ханамж бас хөрөнгө оруулалт болж эргэж ирдэг. Үүний тулд танд өөрийн бизнесийн үйл ажиллагааг сурталчлах албан ёсны суваг зайлшгүй шаардлагатай болно. Өөрөө хөтөлж удирддаг блог үүнд хамгийн тохирсон хэлбэр юм. Дэлхий дээрх хамгийн шилдэг технологи, Монгол орны онцлогт нийцсэн шийдлийг бид санал болгоё. Та өөрийн бизнесийг дэлхий даяар сурталчил. Танд амжилт хүсье.

Таны амжилт – Бидний бахархал.


ЖОНОН - Амралт, Сувилал

jonon.llc.mn
Project 01

jonon.llc.mn

Улаанбаатар хотоос холгүй орших байгалийн үзэсгэлэнт Дуган хадны зүүн суганд байрлах ЖОНОН Амралт, Сувилалд нэгэн өдөр саатах боломж олгосон Алтай эгчдээ баярлалаа. Амтлаг хоол, өрөм, боорцогны амт одоо ч мэдрэгдэх шиг. Хотын төвийн тансаг ресторан, 5 одтой буудлын зэрэглэлийн үйлчилгээг та эндээс мэдрээрэй. Үнэхээр найрсаг хамт олон. Та бүхэндээ дахин баярлалаа.

  • Захиалагч: Удамт Жонон ХХК

CANDY WORLD LLC

candyworld.llc.mn
Project 02

candyworld.llc.mn

Хүүхэд насны дурсамж, Орос чихрийн амтыг та эндээс мэдрээрэй. Баавгайтай чихэр хятадаас орж ирдэг гэж сонсож л байлаа. Тэгвэл албан ёсны борлуулагч нь ОХУ-ын Новосибирск-с авчирсантай нь харьцуулаад үзээрэй.

  • Захиалагч: Candy World LLC

DONNA SCARPA GALLERIA

donna.llc.mn
Project 03

donna.llc.mn

Итали гутал гэж та сонссон л байлгүй. Энэ хэлц үг өөрөө чанар гэсэн утга илэрхийлдэг. Газрын зураг дээр ч гутал шиг хэлбэртэй жинхэнэ Итали гутлыг та Хүүхдийн паркын зүүн талд байрлах Regency Residence-н 1 давхарт Donna Scarpa Galleria-с сонгоорой.

  • Захиалагч: Donna Scarpa Galleria

"НОГООН" ТӨСӨЛ

nogoon.mn
Project 04

nogoon.mn

Хотжилт хүрээгээ тэлж, байшин барилга нэмж баригдах тусам эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байдаг. Бидний амьдрал эрчим хүчнээс хэтэрхий хамааралтай болчихсон нь эрчим хүчний найдвартай байдлыг байнга шаардаж байдаг. Таны оффис энэ шаардлагыг хангаж байна уу. Хэрэв танай байшин өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч бол яах уу. Эдгээр асуултын хариуг эндээс үзээрэй.

  • Захиалагч: BSD Energy LLC

ЭРДЭНЭБУЛГАН ХХК

erdenebulgan.llc.mn
Project 05

erdenebulgan.llc.mn

Бөмбөгөр Худалдааны Төв-д очиж үзээгүй Монгол хүн бараг л байхгүй байх. Харин уг худалдааны төвийн үйл ажиллагааг хариуцдаг компанийн талаар бид хэр их мэдэх билээ. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, ажилтнуудынхаа ахуй амьдралд анхаарал хандуулдаг Эрдэнэбулган ХХК-ын хамт олонд өндөр амжилт хүсье.

  • Захиалагч: Эрдэнэбулган ХХК

КАРАНДАШ ХХК

karandash.mn
Project 06

karandash.mn

Өөрийн оршин буй орчиндоо анхаарал хандуулдаггүй хүн гэж үгүй. Гэхдээ орчноо тохижуулахад хэр их мөнгө зарцуулсанаар нь биш, хэр их сэтгэл гаргаснаар нь дүгнэвэл Карандаш ХХК-н хамт олны дэргэд ичмээр мэдрэмж төрнө. Хийж буй ажилдаа чин зүрхнээсээ ханддаг, халуун сэтгэлийн их далай Карандаш-ын хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

  • Захиалагч: Карандаш ХХК

Бид ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Шударгаар хэлэхэд бид технологи зохиодоггүй, харин сайн технологийн хэрэглэгч байхыг илүүд үздэг. Яагаад гэвэл технологи өөрөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээж авахаас олон зүйл шалтгаалдаг. Тиймээс бид хэрэглэгч болон технологийг холбогч гүүр нь байж, хэрэглэгчийн сайн туслагч байхыг эрмэлздэг.

Дэлхий даяар олон олон програм хөгжүүлэгчид ухаан бодлоо уралдуулан нээлттэй эхийг хөгжүүлж байдаг. Тэдний хамгийн сайн бүтээлийг шууд хэрэглэх боломжтой байдаг тул бид үйлчлүүлэгчиддээ үүнийг санал болгодог. Та дараах үйлчилгээг цогцоор нь хамгийн хямдаар бизнестээ хэрэглээрэй.

Website

Та нээлттэй эхийн програм хангамж ашиглан, өөрийн хүссэн дизайнаар веб сайтаа бүтээгээрэй. Таниас ямар ч кодын мэдлэг шаардахгүй. Бид танд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах болно. Хэрэв та хүсвэл бид таны вэбсайтыг богино хугацаанд гүйцэтгэж өгнө.

Beta LLC гэдэг компаниар жишээ авъя. Та манай үйлчилгээг ашиглан beta.llc.mn нэртэй цахим хуудас үүсгэж болно. Эсвэл beta.mn /beta.com/ домайн нэр нэмэлтээр худалдан авч ашиглаж болно.

Custom link

Online орчинд маш олон боломжит үйлчилгээг гуравдагч талаас авах боломжтой байдаг. Танд судалгаа авах шаардлага тулгарсан гэж үзье. Энэ чиглэлээр дагнасан surveymonkey.com ашиглан асуулга бэлтгэхэд таны судалгаа https://www.surveymonkey.com/r/QBMHCC5 хаягтай болно. Та үүнийг beta.llc.mn/survey хаягтай болгон хэрэглэгч рүү илгээх боломжтой.

Business Email

Хувийн email, байгууллагын email тусдаа байх ёстой. Зарим хүмүүс хувийн мэйлээрээ албан хэргээ явуулах тохиолдол байдаг. /yahoo, gmail/ Гэвч энэ нь тухайн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Бид танд өөрийн компанийн нэрээр буюу bat@beta.llc.mn мэйл үүсгэх боломжийг олгож байна. Та 10 хүртэлх email-г үнэ төлбөргүй үүсгүүлэх боломжтой.

Mailing List

Энэ бол гаднаас ирж буй email-г тухайн листэнд бүртгэлтэй бүх хэрэглэгч рүү хувилан илгээх үйлчилгээ юм. Жишээ нь, танай байгууллагын танилцуулга дээр хэн нэг ажилтны email биш, харин info@beta.llc.mn гэсэн ерөнхий хаяг байж болно. Энэ хаяг руу email бичихэд тухайн info листэнд бүртгэлтэй /магадгүй маркетингийн албаны/ бүх ажилтан руу хувилан илгээх юм. Та энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

For developers

Байгууллагын танилцуулгыг shared hosting ашиглан байршуулж болно. LLC.mn үндсэн домайн дээр subdomain үүсгүүлж, шаардлагатай record-уудыг бидэнд хандан бичүүлэх боломжтой.
About